Ц.Намуунцэцэг хүрэл медаль хүртэв
Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий Монголын баг тамирчдын анхны хүрэл медалийг өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд авчирлаа
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий Монголын баг тамирчдын анхны хүрэл медалийг өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд авчирлаа.
Тэрбээр Бухарестийн дэвжээнд эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7, шөвгийн наймд 2016 оны залуучуудын Пан-Америкийн аварга АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4 оноогоор ялсан. Харин хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэлтэй ОХУ-ын Надежда Соколовад 6:8 харьцаатай ялагдсан.
Ийн хүрэл медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Азербайжаны Туркан Насироваг оноогоор цэвэр (10:0) ялсан юм.
Сонирхуулахад, Ц.Намуунцэцэг өнгөрсөн жил Польшид Г.Отгонжаргал, Э.Гантуяа нар хүртсэн хүрэл медалийг эх орондоо авчирлаа.


















