Ц.Намуунцэцэг шигшээд шалгарав
23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг 50 кг-ын жинд гурав ялж шигшээд шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд 2017 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Манишаг цэвэр ялж финалд үлдсэн.
Мэдээллийн алба

“Улаанбаатар-2022” бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буян-Ухаа” спортын ордонд болж байна.
23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг 50 кг-ын жинд гурав ялж шигшээд шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд 2017 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Манишаг цэвэр ялж финалд үлдсэн.
Ингэснээр Ц.Намуунцэцэг өнөөдрийн 18:00 цагт өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн аварга Ремина Йошимототой алтан медалийн төлөө барилдахаар болов.


















