Ц.Нямдорж: Ч.Сайханбилэг гэж гадаадад амьдардаг нэг хүн байна
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2014 оны төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх хуваарьтай байсан.
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж 2014 оны төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх хуваарьтай байсан.
Харин хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайдыг алга байхад ингэж төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх боломжгүй гэсэн тайлбар хэлсэн. Үүнээс гадна тэрбээр “Ч.Сайханбилэг гэж гадаадад амьдардаг, Монголдоо тааллаараа л ирдэг нэг хүн байна. Арабт очиж нэг нууц гэрээ байгуулчихаад л ирсэн. Тэрнээс хойш онгоцоо сольж уначихаад л гадагшаа яваад байх юм” гэлээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Ерөнхий сайд төлөвлөсөн ажлынхаа дагуу л айлчлал хийгээд явж байгаа. Энд ямар ч хамаагүй. Тэгээд ч Ерөнхий сайдыг байхгүйд Шадар сайд ажлыг нь орлож гүйцэтгэх ёстой учраас төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх ёстой” гэсэн тайлбар хийснээр чуулганы хуралдаан үргэлжилсэн юм.


















