Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Отгонбилэг даамын ДАШТ-д өрсөлдөнө

спортын мастер Ц.Эрдэмбилэг, М.Бямбасүрэн нарын хамтаар ДАШТ-ий бэлтгэлээ базааж байгаа аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Отгонбилэг даамын ДАШТ-д өрсөлдөнө
Ц.Отгонбилэг даамын ДАШТ-д өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 14-нөөс ирэх аравдугаар сарын 4-нд Кот д'Ивуар буюу Зааны ясан эрэг улсын нийслэл Ямусукро хотноо эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн даамын дэлхийн аварга шалгаруулах 60 дахь удаагийн тэмцээн болно.

Шилдэг 20 даамчин тойргийн журмаар өрсөлдөх тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, "Хийморь хөлөг" клубын тамирчин олон улсын мастер Ц.Отгонбилэг оролцоно. Тэрбээр өнгөрсөн жил Азийн АШТ-д амжилттай оролцож, уг эрхийг авсан юм. Тус тэмцээний албан ёсны сайтад гарсан оноолтын дагуу Ц.Отгонбилэг эхний өрөгтөө ОХУ-ын их мастер Иван Трофимов (Санкт-Петербург)-той тоглох юм байна.

Ташрамд дуулгахад, Ц.Отгонбилэг өдгөө Япон улсад сурч байгаа бөгөөд спортын мастер Ц.Эрдэмбилэг, М.Бямбасүрэн нарын хамтаар ДАШТ-ий бэлтгэлээ базааж байгаа аж.

Хуваалцах