Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Оюунбаатар сайд эрүүл мэндийн салбарт сахилга, дэг журам тогтоох тушаал гаргажээ

Үүний дагуу Засгийн газар өргөдлийг нь хүлээн авч түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилоод байгаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Оюунбаатар сайд эрүүл мэндийн салбарт сахилга, дэг журам тогтоох тушаал гаргажээ
Ц.Оюунбаатар сайд эрүүл мэндийн салбарт сахилга, дэг журам тогтоох тушаал гаргажээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсантай холбогдуулан тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Үүний дагуу Засгийн газар өргөдлийг нь хүлээн авч түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилоод байгаа.

Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Шадар сайд өчигдөр эрүүл мэнд, спортын салбарт сахилга, дэг журам, үйлчилгээг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх тушаал гаргажээ. Тушаалд эрүүл мэндийн ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах, ажлын цагийг чанд баримтлуулах, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг тогтмол гүйцэтгэх, Авлигын эсрэг хууль тогтоомжийг мөрдөж ажиллах зэрэг заалтуудыг оруулсан байна.

Хуваалцах