Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Цэрэнболдын тоглосон “The Rising hawk” киноны трейлэр цацагдлаа

“The Rising hawk” буюу “Дүүлэн нисэх харцага” кино ирэх аравдугаар сарын 10-нд нээлтээ хийнэ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Цэрэнболдын тоглосон “The Rising hawk” киноны трейлэр цацагдлаа
Ц.Цэрэнболдын тоглосон “The Rising hawk” киноны трейлэр цацагдлаа. Зураг: МҮОНРТ

УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд АНУ, Украины уран бүтээлчдийн хамтарсан “The Rising hawk” буюу “Дүүлэн нисэх харцага” кинонд гол дүр бүтээж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. “Kinorob cinema day” кино компани, Украины төрийн кино нэгтгэлтэй хамтран бүтээж буй 110 минут үргэлжлэх эл түүхэн бүтээлд 1241 оны үйл явдал гарах аж. Түүнчлэн эл бүтээлийг Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулж, “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган, УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд нар гол дүр бүтээсэн.

Сонирхуулахад, “The Rising hawk” буюу “Дүүлэн нисэх харцага” кино ирэх аравдугаар сарын 10-нд нээлтээ хийнэ.

Хуваалцах