Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Туваан: Төсвийн тодотголыг ярихад эрт байна

Энэ онд манай улс 80 гаруй сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлтийг 30 гаруй тэрбум америк долларт хүргэнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Туваан: Төсвийн тодотголыг ярихад эрт байна
Ц.Туваан: Төсвийн тодотголыг ярихад эрт байна. Зураг: МҮОНРТ

Энэ онд манай улс 80 гаруй сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлтийг 30 гаруй тэрбум америк долларт хүргэнэ.

Эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэж, нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 37 орчим их наяд төгрөгт хүргэхээр тооцож төсвөө баталсан.

Гэвч гадаад нөхцөл байдлаас шалтгаалж, нүүрсний үнэ унаад байна.

Хэдийгээр экспортод гаргах нүүрсний хэмжээ өссөн ч орлого буураад байна. Энэ нөхцөлд орлогоо ямар замаар нөхөж, зарлагыг хэрхэн яаж санхүүжүүлэх, төсөвт тодотгол хийх эсэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодрууллаа.

Mongolian National Radio · Ц.Туваан: Төсвийн тодотголыг ярихад эрт байна

Энэ онд улсын төсвийн 31.7 хувийг уул уурхайн салбарын орлогоос бүрдүүлнэ. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 11 их наяд 700 орчим тэрбум төгрөг болж байгаа юм.

Хуваалцах