Цаасаар урласан сонирхолтой бүтээлүүд /фото/
Хятадын хааны зөвлөх Цай Лунь хэмээх хүн МЭ-ний II зуунд цаас хийжээ.
Мэдээллийн алба

Хятадын хааны зөвлөх Цай Лунь хэмээх хүн МЭ-ний II зуунд цаас хийжээ. Тэрээр ширхэглэг модноос цаас гаргаж авах аргыг анх дэвшүүлжээ. Энэ аргаар бол эхлээд модны холтсыг нь хуулан авч борооны усанд дэвтээн ширхэгийн дагуу цуулаад нарийн хэрчин устай торхонд дэвтээнэ. Дараа нь түүнийгээ хавтгай банз модон дээр тарааж шахаж индүүдэхэд бий болсон хуудас цаасыг наранд хатаадаг байж.
Хааш хаашаа 1 метр хэмжээтэй цаасыг жигнэхэд 250 граммаас бага бол цаас, түүнээс дээш бол кардон гэнэ.
Та бүхэнд цаасан урлалын гайхамшигт бүтээлүүдээс хүргэж байна.




























