Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цаашид цаг уурын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна

Өнөө, маргаашдаа нийт нутгаар хүйтний эрч чангарч, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурах төлөвтэй байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цаашид цаг уурын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна
Цаашид цаг уурын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна. Зураг: МҮОНРТ

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан шуурхай штабт ажиллаж байна.

Өнөө, маргаашдаа нийт нутгаар хүйтний эрч чангарч, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурах төлөвтэй байна. Цаашид цаг уурын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд цаг агаарын болон замын нөхцөл байдлын талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх хэрэгтэй гэж Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.

Mongolian National Radio · Цаашид цаг уурын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна

Түүнчлэн малчдад үйлдвэрийн үнээр өвс, тэжээл олгож байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих хэрэгтэй.

Ингэхдээ өвс, тэжээлийн орц найрлага нь чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд анхаарч, нөгөө талаас үнэ өртөг хөөрөгдөхгүй байх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэйг онцоллоо.

Хуваалцах