ЦАГ АГААР: Ихэнх нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурна
Мэдээллийн алба

Малчид, хадланчид, тээвэрчдын анхааралд:09-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
10-р сарын 08-ны 20 цагаас 10-р сарын 09-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 08-09-нд шилжих шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-3.0мм, 09-ний өдөр Баян-Өлгийн зарим, Увс, Ховдын баруун сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо, нойтон цас, цас орж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи:Нутгийн нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 6 хэм хүйтнээс 11 хэм, Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн, бусад хэсгээр 0 хэм орчим, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3 хэм хүйтнээс 5 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 6 хэм хүйтнээс 8 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
2026 оны 10-р сарын 10-наас 2026 оны 10-р сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
09-10-нд шилжих шөнө Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховд, Хөвсгөлийн зарим, Завханы хойд сумдын нутгаар, 10-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд Завхан, Булганы хойд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 11-нд Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Төв, Хэнтийн зарим, Завхан, Өвөрхангай, Дорнодын хойд сумдын нутгаар, 12-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 13-нд Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11, 12-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр 13 хэм хүйтнээс 18 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 8 хэм хүйтнээс 13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-2 хэм, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 8 хэм хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.


















