Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна.

2022 оны 11-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -14...-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 хэм, бусад нутгаар -8...-13 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -9...-11 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -17...-19 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -15...-17 хэм хүйтэн байна.


2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суралч, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -24...-29 хэм, өдөртөө -12...-17 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 хэм, өдөртөө -8...-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 хэм хүйтэн, өдөртөө 0...+5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -14...-19 хэм, өдөртөө -4...-9 хэм хүйтэн байна.

Хуваалцах