"Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд 870 тэрбум орчим төгрөгийг ноос, ноолуурын салбарт олгоно
Энэ онд "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд 870 тэрбум орчим төгрөгийг ноос, ноолуурын салбарт олгоно.
Мэдээллийн алба

Энэ онд "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд 870 тэрбум орчим төгрөгийг ноос, ноолуурын салбарт олгоно.
Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна.
Үлдсэн хувийг хөнгөн үйлдвэр буюу ноос, ноолуурын салбар эзэлдэг.
Хөдөө аж ахуйн бус салбар уул уурхайн экспортыг нөхтөл хугацаа шаардана. Иймээс төр засгаас экспортын орлогыг нэмэх, эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд хөнгөн үйлдвэрийн салбараа дэмжих, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байна. Тэгвэл үүнээс шалтгаалан эдийн засагт эрэлт дагасан инфляцийн өсөлт бий болох эрсдэлтэйг Монголбанкнаас сануулж байна.
Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал н.Энхжин ингэж ярилаа.
Mongolian National Radio · "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд 870 тэрбум орчим төгрөгийг ноос, ноолуурын салбарт олгоно


















