Цагаан сарын барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд болно
Дээрх өргөө хэдийгээр хагас жил орчим хаалттай байсан ч сар шинийн барилдааныг “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулахыг МҮБХ-ноос мэдэгджээ.
Мэдээллийн алба

Монголын үндэсний бөхийн холбооны дотоод асуудал маргаантай хэвээр байгаа ч өнгөрөгч долоо хоногт Монгол бөхийн өргөөг нээсэн билээ.
Дээрх өргөө хэдийгээр хагас жил орчим хаалттай байсан ч XVII жарны “Урвуулагч“ хэмээх шороон гахай жилийн сар шинийн барилдааныг “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулахыг МҮБХ-ноос мэдэгджээ.
Гэхдээ битүүний барилдаанаас өмнө болдог нийтийн Монгол, сумын цолтой, залуу бөхчүүд болон аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд болохоор болжээ.


















