Цагаан сарын барилдаан эхэллээ
Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдаан эхэллээ.
Мэдээллийн алба

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдаан эхэллээ.
Чансаагаараа тэргүүлж буй хүчит 256 бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд магнайд улсын аварга Г.Эрхэмбаяр, дагавар магнайд улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, улсын гарьд Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, улсын харцага, Л.Пүрэвжав, Ц.Содномдорж, улсын харцага Д.Батболд, Т.Баасанхүү, Н.Түвшинбаяр тэргүүтэй хүчтэн зодоглох гэж байна.
Сонирхуулахад тус барилдаан нь 1963 онд анх зохион байгуулагдаж байсан билээ.


















