Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагаан сарын өдрүүдэд есөн хүн хорвоог орхилоо

Өчигдөр буюу 2 сарын 2-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 11520 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-653, 102 дугаарт- 5657, 103 дугаарт-5210 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 437, түргэн тусламжийн 847, гал түймэр, гамшгаас хамгаалахын 15, гэмт хэргийн шинжтэй

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан сарын өдрүүдэд есөн хүн хорвоог орхилоо
Цагаан сарын өдрүүдэд есөн хүн хорвоог орхилоо. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 2 сарын 2-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 11520 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-653, 102 дугаарт- 5657, 103 дугаарт-5210 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 437, түргэн тусламжийн 847, гал түймэр, гамшгаас хамгаалахын 15, гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 1827 дуудлагыг хүлээн авчээ.

Мөн нийслэлд цагаан сарын өдрүүдэд есөн хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Ингэхдээ ил харагдах байдлаар гурав, зам тээврийн ослоор дөрөв, унаж гэмтсэн байдалтай нэг хүн нас барлаа хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

Түлхүүр үг:зөрчил
Хуваалцах