Цагдаагийн ахлах ахлагч Э.Мөнхдөл "World police and fire games"-ийн алт, хүрэл медаль хүртлээ
цагдаагийн ахлах ахлагч Э.Мөнхдөл энэ сарын 26-нд шахалт, таталтын төрөлд 137.5 кг-ыг шахаж, 230 кг-ыг татан алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа Төрийн дууллыг эгшиглүүллээ.
Мэдээллийн алба

"World police and fire games" холимог спортын олон улсын томоохон арга хэмжээ Нидерланд улсын Роттердам хотод энэ сарын 20-30-нд зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд дэлхийн 70 гаруй орны арван мянга гаруй тамирчин оролцож спортын 63 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Эргүүл, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Мөнхдөл хүндийг өргөлтийн тэмцээний 74 кг-ын жинд хэвтээ шахалтын төрөлд хүрэл медалийн эзэн болсон билээ.
Түүнчлэн цагдаагийн ахлах ахлагч Э.Мөнхдөл энэ сарын 26-нд шахалт, таталтын төрөлд 137.5 кг-ыг шахаж, 230 кг-ыг татан алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа Төрийн дууллыг эгшиглүүллээ.


















