Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Н.Отгонбаатар "Dragon house" холбооны тэмцээний 70 кг-ын жинд аваргаллаа.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ
Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Н.Отгонбаатар "Dragon house" холбооны тэмцээний 70 кг-ын жинд аваргаллаа. Тэрбээр аваргын бүсний төлөө Бразил улсын тамирчин Игорь Понтензтой тулалдан монгол хүний, цагдаагийн алба хаагчийн тэсвэр тэвчээр, ур чадварыг харуулан өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан байна.

Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар цагдаагийн байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж буй бөгөөд гардан тулааны спортоор ч мөн хугацаанд хичээллэж буй ОУХМ цолтой, чадварлаг алба хаагч, тамирчин юм.

Хуваалцах