Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цагдаагийн ахмад Ш.Алтанбагана "World police and fire games"-ийн хоёр алтан медаль хүртлээ

энэ сарын 27-нд Push pull буюу штангтай хэвтээ шахалт, газраас таталтын төрөлд -105 кг-ын жинд 202,5 кг-ыг өргөж "World police and fire games" холбооны рекордыг шинэчлэн тогтоож, нийлбэр дүнгээр тэргүүлж хоёр дахь төрөлдөө алтан медаль хүртлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн ахмад Ш.Алтанбагана "World police and fire games"-ийн хоёр алтан медаль хүртлээ
Цагдаагийн ахмад Ш.Алтанбагана "World police and fire games"-ийн хоёр алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

"World police and fire games" холимог спортын олон улсын томоохон арга хэмжээ Нидерланд улсын Роттердам хотод энэ сарын 20-30-нд зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд дэлхийн 70 гаруй орны арван мянга гаруй тамирчин оролцож спортын 63 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албаны бэлтгэлийн арга зүйч, цагдаагийн ахмад Шаравдоржийн Алтанбагана энэ сарын 24-нд Bench press буюу хэвтээ шахалтын төрөлд -105 кг-ын жинд 200 кг шахаж дээд амжилт шинэчлэн тогтоож алтан медаль хүртжээ.

Түүнчлэн энэ сарын 27-нд Push pull буюу штангтай хэвтээ шахалт, газраас таталтын төрөлд -105 кг-ын жинд 202,5 кг-ыг өргөж "World police and fire games" холбооны рекордыг шинэчлэн тогтоож, нийлбэр дүнгээр тэргүүлж хоёр дахь төрөлдөө алтан медаль хүртлээ.

Хуваалцах