Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цагдаагийн ахмад Т.Отгонзаяа алт, мөнгөн медаль хүртлээ

Тэрбээр тэмцээний эхний өдөр мастер нэг ангиллын хөх бүсний -77кг-ын жинд мөнгөн медаль, тус ангиллынхаа үнэмлэхүй жинд алтан медаль авсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн ахмад Т.Отгонзаяа алт, мөнгөн медаль хүртлээ
Цагдаагийн ахмад Т.Отгонзаяа алт, мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Т.Отгонзаяа жюү-жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр тэмцээний эхний өдөр мастер нэг ангиллын хөх бүсний -77кг-ын жинд мөнгөн медаль, тус ангиллынхаа үнэмлэхүй жинд алтан медаль авсан байна.

Т.Отгонзаяа мөнгөн медаль хүртсэнийхээ дараа "Арай л болсонгүй удаах байранд орлоо тусалж, дэмжсэн ах нартаа, найз нөхдөдөө, ажлын хамт олон, Цагдаагийн байгууллагадаа, Тусгай ажиллагааны газрын дарга цагдаагийн хурандаа Д.Батсайхан, дэд дарга цагдаагийн дэд хурандаа Ж.Батцагаан нартаа маш их баярлалаа. Ардын багш Буянгийн Ганбат багшдаа баярлалаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн аж.

Хуваалцах