Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цагдаагийн ахмад Т.Отгонзаяа хүрэл медаль хүртлээ

Тэрбээр тус наадмын Контакт жюү-жицүгийн 85 кг жинд хүрэл медалийн эзэн болж, төрийн далбаагаа мандуулсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн ахмад Т.Отгонзаяа хүрэл медаль хүртлээ
Цагдаагийн ахмад Т.Отгонзаяа хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Туркменистан Улсын Ашгабат хотноо болж буй “Ашгабат-2017” Азийн танхимын болон тулааны спортын наадмаас ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Т.Отгонзаяа хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр тус наадмын Контакт жюү-жицүгийн 85 кг жинд хүрэл медалийн эзэн болж, төрийн далбаагаа мандуулсан байна.

Тав дахь удаагаа зохиогдож буй энэхүү наадамд Азийн 63 орны тамирчин спортын 22 төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорьж байгаа аж. Манай улсын баг спортын 12 төрөлд 64 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй.

Хуваалцах