Цагдаагийн байгууллага “102 Police” аппликейшныг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна
"102 Police" аппликейшныг гар утсандаа суулгаснаар иргэд зөрчил мэдүүлэх, замын хөдөлгөөний ачаалал болон осол их гардаг хар цэгийн мэдээллийг авна.
Мэдээллийн алба

"102 Police" аппликейшныг гар утсандаа суулгаснаар иргэд зөрчил мэдүүлэх, замын хөдөлгөөний ачаалал болон осол их гардаг хар цэгийн мэдээллийг авна.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “102 Police” аппликейшныг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.
Ингэснээр цагдаагийн байгууллагын мэдээллийг нэг дороос хурдан шуурхай авах боломжтой гэж ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн дэслэгч н.Мягмарсүрэн ярилаа.
Mongolian National Radio · Цагдаагийн байгууллага “102 Police” аппликейшныг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна


















