Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замын ажилтай танилцана

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын ажил өнгөрсөн зургаадугаар сарын 17-ны өдөр нээлтээ хийсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замын ажилтай танилцана
Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замын ажилтай танилцана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын ажил өнгөрсөн зургаадугаар сарын 17-ны өдөр нээлтээ хийсэн.

Олон улсын хэмжээнд нээлттэйгээр тендер зарлагдаж гүйцэтгэгчээр таван компани шалгарсан. Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замын тендерт БНХАУ-ын "Чайна жоу инженеринг" компани шалгаран ажлаа эхэлсэн боловч өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа учраас Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат нар гүйцэтгэгч компанийн төслийн удирдагч н.Тунгалагтай уулзалт хийлээ.

Уулзалтаар иргэдээс ирсэн хүсэлтийг үндэслэн замын ажлаа түргэвчлэх хэрэгтэйг анхааруулж маргааш буюу 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр замын ажилтай танилцахаар боллоо.

Хуваалцах