Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэн толилууллаа

Цуглуулагч Цэндийн Батсайханы гэрэл зургуудаас бүтсэн тус үзэсгэлэн нь “Цайны зам” дагуух байгаль, ард түмний аж амьдрал, уламжлал, түүхэн цаг хугацааг харуулснаараа онцлог байв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэн толилууллаа
“Цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэн толилууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдааны хүрээнд “Цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэн болон жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг 2025 оны 11 дүгээр сарын 7-нд “Дархан Юнайтед Арена”-д дэлгэлээ.

Цуглуулагч Цэндийн Батсайханы гэрэл зургуудаас бүтсэн тус үзэсгэлэн нь “Цайны зам” дагуух байгаль, ард түмний аж амьдрал, уламжлал, түүхэн цаг хугацааг харуулснаараа онцлог байв.

Үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул аймгийн 16 бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн байгууллага оролцож, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцууллаа.

Энэхүү арга хэмжээ нь гурван улсын аялал жуулчлал, соёл, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, “Цайны зам”-ын өв уламжлалыг аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.

Хуваалцах