Цахилгаан шатанд суух үед нь 49 настай эмэгтэйг дээрэмджээ
баталгаат таксигаар үйлчлүүлэх, архи, согтууруулах ундааг тохируулан хэрэглэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.
Мэдээллийн алба

Өнгөрсөн амралтын өдөр 49 настай эмэгтэй “Г”-г гэр лүүгээ орохоор цахилгаан шатанд суух үед нь 30 орчим насны эрэгтэй айлган сүрдүүлж гар утас болон цүнхийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.
Энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас иргэдийг орой үдэш ганцаараа явах үедээ гэрийнхнээрээ тосуулах, найдвартай баталгаат таксигаар үйлчлүүлэх, архи, согтууруулах ундааг тохируулан хэрэглэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.


















