“Цахим орчинд хүний эрхийг хамгаалах”, “Төр, иргэний нийгмийн түншлэлийн асуудал”-аар санал солилцлоо
ХЭҮК-оос иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах”, “Төр, иргэний нийгмийн түншлэлийн асуудал”-аар санал солилцох, зөвлөлдөх уулзалтыг 2023 оны гуравдугаар сарын зохион байгууллаа.
Мэдээллийн алба

ХЭҮК-оос иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах”, “Төр, иргэний нийгмийн түншлэлийн асуудал”-аар санал солилцох, зөвлөлдөх уулзалтыг 2023 оны гуравдугаар сарын зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Иргэний нийгмийн зөвлөл болон Хүний эрхийн форумын гишүүн байгууллагын зүгээс Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуультай холбогдуулан олон улсын сайн туршлагыг судлах, хуулийн нэр болон цахим орчин дахь зөрчилтэй контент гэдгийг оновчтой тодорхойлох, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахаас сэргийлэх зэрэг асуудлаар санал илэрхийллээ.

Уулзалтад ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Б.Энхболд болон дараах төлөөлөл оролцов.

ЗГХЭГ-ын Хүний эрхийн дэд хорооны ажилтан М.Баянжаргал
“Эмнести интернейшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа
“Эмнести интернейшнл” ТББ-ын компанит ажлын зохицуулагч Г.Амарзаяа
“Эмнести интернейшнл” ТББ-ын Өсөлт, хөгжилт хариуцсан зохицуулагч Г.Сүхбат
"Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал
Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн. Нийгмийн бодлогын Хорооны зөвлөх. Европ дахь Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн Д.Амараа
Монголын Улс Төрийн Хэлмэгдэгсдийн Холбоо Х.Мөнхбаяр
Эрдэм сургалт судалгааны хүрээлэн ТББ-ын захирал Б.Өлзийсайхан
Монголын эрэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Чинзориг
Монголын ахмадын холбооны Ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Цэцэгсүрэн
"ЛГБТ Төв" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Энхмаа
“Хөгжил төв”-ийн тэргүүн Г.Уранцоож
“Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хэрэглэгчийн мэдээллийн сан” ТББ зохицуулагч Г.Оюунтуяа
“Сэтгэл зүйн мэдрэмж” ТББ-ын тэргүүн Ч.Сэмжидмаа
“Эмэгтэйчүүд амьдрал” ТББ-ын Тэргүүн Ж.Адъяа
“Түгээмэл эрх хөгжил” ТББ-ын тэргүүн Т.Саруул
“Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Борхүү
“Оюу толгойн хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл
Хөгжлийн хэлхээ ТББ-ын тэргүүн А.Долгор
"Саяана сайн сайхны нийгэмлэг" Д.Мөнхсайхан
Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах
Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжинэ нийгэмлэг Ш.Ариунаа
Бие даасан шинжээч Д.Сүхжаргалмаа
Эх сурвалж: ХЭҮК


















