Цахим орчинд хүүхдийг хамгаалахад хамтран ажиллана уу
Өнөөдөр дэлхий дахинд интернетийн, ялангуяа олон нийтийн сүлжээний хамгийн идэвхтэй хэрэглэгчид нь хүүхэд залуучууд байна. Манай улсад гэхэд олон нийтийн сүлжээний
Мэдээллийн алба

Өнөөдөр дэлхий дахинд интернетийн, ялангуяа олон нийтийн сүлжээний хамгийн идэвхтэй хэрэглэгчид нь хүүхэд залуучууд байна. Манай улсад гэхэд олон нийтийн сүлжээний хэрэглэгчийн 19.6 хувь нь 13-17насны хүүхдүүд, 40 хувь нь 18-24 хувь насны залуучууд эзэлж байна. Дэлхий даяар 4.2 сая садар самуун агуулга бүхий веб сайт байна. Энэ нь нийт веб сайтын 12 хувь бөгөөд эдгээр садар самуун агуулгатай веб сайтаас хүүхэд залуусыг хэрхэн хамгаалах, цахим орчны соёлтой хэрэглээг бий болгоход улс орон бүрэн өөрийн зохицуулалтыг хийж хэрэгжүүлж байна.Монгол улс цахим орчинд хүүхдийг аливаа дарамт, хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгөөс хамгаалахад бодлогын түвшинд болон мэдээлэл харилцаа холбооны технологийн хэрэглээний түвшинд анхаарал хандуулан ажиллаж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэхүү асуудалд мөн анхаарал хандуулж ажилласаар байгаа бөгөөд ”Интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тусгай нөхцөл шаардлага”-ын 5.2-д “Төрийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад интернетийн үйлчилгээг үзүүлэх тохиолдолд насанд хүрэгчдэд зориулсан вэб хуудсыг хаана”, 5.3-д “Айл өрхийн интернетэд насанд хүрэгчдэд зориулсан контент (+18) руу хандах хандалтыг хязгаарласан (систем эсвэл програм хангамжийн) үйлчилгээтэй байна. Энэ үйлчилгээг хэрэглэгчийн гэрээ болон байгууллагын веб сайтаар дамжуулан иргэдэд мэдээлнэ” гэх заалтуудыг тус тус оруулж өгсөн.Монгол Улсын хэмжээнд интернетийн үйлчилгээ эрхлэх 66 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрээс Монгол Улсын хэмжээнд 9, Улаанбаатар хотод 19, хөдөө орон нутагт 38, үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна.Нөхцөл шаардлагын дээрх заалтуудыг хэрэгжүүлэх, хялбар техникийн шийдлийг боловсруулах зорилгоор тус хорооны зүгээс үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй хамтарч ажлын хэсгийг байгуулж техникийн гарын авлага, зөвлөмжийг боловсруулж нийт үйлчилгээ эрхлэгчдэд удаа дараа хүргүүлсэн боловч нөхцөл шаардлагын хэрэгжилт дараах байдалтай байна. Үүнд:1. Улаанбаатар хотод өрхийн болон байгууллагын интернетийн үйлчилгээ эрхлэгчид№КомпаниВеб сайттай эсэхТөрийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад интернетийн үйлчилгээг үзүүлэх тохиолдолд насанд хүрэгчдэд зориулсан вэб хуудсыг хаасан байдалӨрхийн интернет үйлчилгээнд +18 үйлчилгээ санал болгосон байдал1Ёкозунанэт ХХКwww.yokozunanet.mnТиймХэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлсэн.2Кевико ХХКwww.kewiko.mnТиймБайгууллагын веб сайтаар дамжуулан K9 програм хангамжийг санал болгож байгаа. Програмын гарын авлага танилцуулгыг сайтад оруулсан.3Мобинет ХХКwww.mobinet.mnТиймcustomer.mobinet.mn сайтад бүртгүүлж хэрэглэгч уг үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой.4МЦХ ХКwww.telecommongolia.mnТиймХэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлсэн5Сансар интернэт ХХКwww.sansar.mnТиймХэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлсэн.6Скаймедиа корпораци ХХКwww.skymedia.mnТиймБайгууллагын веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлэл өгч байна.7Топика ХХКwww.topnet.mnТиймХэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлсэн.8Улуснэт ХХКwww.mobicom.mnТиймӨрхийн интернет хэрэглэгчдэд зориулан Parental Control гэсэн нэмэлт үйлчилгээ гаргасан байгаа. www.customer.ulusnet.mn сайтаар дамжуулан хэрэглэгч уг үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой.9Эйч Эн Ай ХХКwww.homenet.mnТиймБайгууллагын веб сайтаар дамжуулан K9 програм хангамжийг санал болгож байгаа.10Эс Ти Экс Ситинэт ХХКwww.citinet.mnТиймХэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлсэн.11Юнивишн ХХКwww.unitel.mnТиймwww.unitel.mn сайтад бүртгүүлж хэрэглэгч уг үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой, хэрэглэгчийн гэрээнд тусгасан.2. Улаанбаатар хотод байгууллагын интернетийн үйлчилгээ эрхлэгчид№КомпаниТөрийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад интернетийн үйлчилгээг үзүүлэх тохиолдолд насанд хүрэгчдэд зориулсан вэб хуудсыг хаасан байдал.1Болдсофт ХХКТийм2Викомнэт воркс ХХКТийм3Жи НэтТийм4Дижиком ХХКТийм5Мегажит ХХКТийм6Би эм ди ХХКТийм7Энжинэкс ХХКТийм8Оптинэт ХХКТийм9Комтел ХХКТийм10Нүрзад нетворкс ХХКТийм11Эмбиксофт ХХКТийм12Ультранэт Зон ХХКТийм13Могул сервис энд саппорт ХХКТийм14Си нэт ХХКТийм15Монголскай групп ХХКТийм16Рокмон ХХКТийм3. Орон нутагт интернетийн үйлчилгээ эрхлэгчид№КомпаниӨрхийн болон байгууллагын интернет үйлчилгээнд +18 үйлчилгээ санал болгосон байдал1Нурнет ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй2Цахим орчин ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй3Нарлаг шанд сүлжээ ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй4Ийзи нэт ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй5Шидэт долгион ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй6Үлэмж Ундрах Эрдэнэ ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй7Өлгий нэт ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй8Тариатын эхэн ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй9Ай Си Нэт ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй10ДАКДД ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй11Цахим төгс хурд ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй13Лимон софт ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй14Агаарын суваг ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй15Лха ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй16Шантаман сүлжээ ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй17Хийморь кабелийн телевиз ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй18Говийн анир ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй19Актив холболт ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй20Монголт ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй21Түмтшанд ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй22Дөрвөн шарга ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй23Цоглог ертөнц ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй24Ай Ай Эн ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй25БОЗУ ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй26Хар Хорум Од ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй27Интус ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй28Талын технологи ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй29Төгсбилэг инженеринг ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй30Нью терравокс ХХКТодорхойгүй, хариу ирүүлээгүй31Шилмэл сүлжээ ХХК Тодорхойгүй, хариу ирүүлээгүй32Гайхмаар хурд ХХК Тодорхойгүй, хариу ирүүлээгүй33Дорнод нэт ХХК Тодорхойгүй, хариу ирүүлээгүй34Хэмт урсгал ХХК Тодорхойгүй, хариу ирүүлээгүй35Их зэст хөгжил ХХК Тодорхойгүй, хариу ирүүлээгүйХөдөө орон нутгийн интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд нөхцөл шаардлагын дээрх заалтуудын хэрэгжилт туйлын хангалтгүй, хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд хүүхдэд ээлтэй, аюулгүй интернет орчныг бий болгоход эцэх эх, багш сурган хүмүүжүүлэгчид, иргэд та бүхний оролцоо шаардлагатай. Иймд хэрэглэгч та бүхэн өөрсдийн хэрэглэдэг интернетийн үйлчилгээ эрхлэгчдээс энэ төрлийн үйлчилгээг авч, хэрэв тухайн үйлчилгээ үйл ажиллагаандаа нэвтрүүлээгүй бол тус хороонд эргэн мэдэгдэж, хүүхдэд ээлтэй аюулгүй интернет орчныг бий болгоход хамтран ажиллана уу.
С.Дашбалбар


















