Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цахим спортын олон улсын тэмцээнд оролцох багийг тодруулна

“August”, “Мазаалай”, “D13”, “2990”, “Az gaming”, “Binm”, “Hooliganz”, “76thieves” баг дараагийн шатанд орсон

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим спортын олон улсын тэмцээнд оролцох багийг тодруулна
Цахим спортын олон улсын тэмцээнд оролцох багийг тодруулна. Зураг: МҮОНРТ

WESG 2019-2020 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох багийг сонгон шалгаруулах тэмцээний CS:GO төрлийн нээлттэй шат өндөрлөж, хаалттай шатанд оролцох найман баг тодорчээ. Тодруулбал, “August”, “Мазаалай”, “D13”, “2990”, “Az gaming”, “Binm”, “Hooliganz”, “76thieves” баг дараагийн шатанд орсон юм.

Хаалттай шатны тоглолтууд энэ сарын 20-22-нд үргэлжлэх бөгөөд тэргүүн байр эзэлсэн нэг баг 2020 оны нэгдүгээр сарын 3-5-ны хооронд Малайз улсын Куала Лумпур хотод зохиогдох “WESG APAC Final” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэн болно.

Хуваалцах