Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

"Цахиур хагалах бөх"-ийн шагналыг Д.Алтанцоожид гардуулжээ

Монголын машинт хивсний ууган үйлдвэр "Улаанбаатар хивс" ХК 2003 оноос эхлэн жил бүрийн сар шинийн барилдаанд амжилттай барилдан, үзэгч түмнээ баясгасан улсын цолд ойрхон бөхийг "Цахиур хагалах бөх"-өөр шалгаруулан шагнадаг уламжлалтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цахиур хагалах бөх"-ийн шагналыг Д.Алтанцоожид гардуулжээ
"Цахиур хагалах бөх"-ийн шагналыг Д.Алтанцоожид гардуулжээ. Зураг: МҮОНРТ

Монголын машинт хивсний ууган үйлдвэр "Улаанбаатар хивс" ХК 2003 оноос эхлэн жил бүрийн сар шинийн барилдаанд амжилттай барилдан, үзэгч түмнээ баясгасан улсын цолд ойрхон бөхийг "Цахиур хагалах бөх"-өөр шалгаруулан шагнадаг уламжлалтай.

Өмнөх жилүүдэд энэ шагналыг хүртсэн бөхчүүдээс улсын дархан аварга, улсын аварга, улсын арслан тэргүүтэй 16 цолтон төрөн гарсан түүхтэй.

Өнөө жилийн сар шинийн барилдааны "Цахиур хагалах бөх"-өөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтий аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож тодорч, "Улаанбаатар хивс" ХК-ийн удирдлагууд шагналыг гардуулсан байна. "Цахиур хагалах бөх"-ийн шагналын сан 1000$ юм.

Хуваалцах