Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цас орж цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18,20-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи 17, 18-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 16-18, 20-нд хүйтний эрч нэмэгдэж

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Цас орж цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
Цас орж цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна. Зураг: МҮОНРТ

2017 оны 1 дүгээр сарын 16-наас 2017 оны 1 дүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ


Баруун аймгуудын нутгаар

16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18,20-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи 17, 18-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 16-18, 20-нд хүйтний эрч нэмэгдэж Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 27-32 хэм, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 28-33 хэм өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна.


Төвийн аймгуудын нутгаар

16-17-нд ихэнх нутгаар, 18,20-нд зарим газраар цас орж, салхи 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм өдөртөө 28-33 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм өдөртөө 24-29 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч суларна.


Зүүн аймгуудын нутгаар

16, 17-нд зарим газраар, 18,21-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн хойд хагаст цас орж, салхи 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.


Говийн аймгуудын нутгаар

16, 18-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. хүйтний эрч чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 хэм өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч суларна.

Хуваалцах