Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цас орохоос өмнө өвлийн дугуйгаа сольж тавихыг сануулав

Цас орохоос өмнө өвлийн дугуйгаа сольж, зам тээврийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас сануулж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цас орохоос өмнө өвлийн дугуйгаа сольж тавихыг сануулав
Цас орохоос өмнө өвлийн дугуйгаа сольж тавихыг сануулав. Зураг: МҮОНРТ

Цас орохоос өмнө өвлийн дугуйгаа сольж, зам тээврийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас сануулж байна.

Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд 4 улирлын дугуй тохиромжгүй байдаг. Учир нь халтиргаа гулгаатай үед зогсох боломж бага байдаг. Тиймээс өвлийн дугуйгаа сонгохдоо гол нь зориулалтын S, M тэмдэглэгээтэйг нь харж авах хэрэгтэй. Жолооч нар зөвхөн дугуйны хээг л хардаг. Үйлдвэрлэсэн он, сар болон дугуйны чийгшлийн хэмжээг тоодоггүй, зарим нь бүр мэддэггүй гэсэн юм.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир ингэж ярилаа.

Mongolian National Radio · Цас орохоос өмнө өвлийн дугуйгаа сольж тавихыг сануулав

"Өгөөмөр" захад япон хуучин дугуйны үнэ хээний элэгдэл, хэмжээнээс хамаарч дунджаар 45-80 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

Тиймээс зөвхөн хямд үнэтэй гэхгүй аюулгүй байдлыг тооцоолж сонголтоо зөв хийхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах