Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

ЦЕГ: Орон байрны хулгайн 6 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.08.11/ орон байрны хулгайн 6 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЦЕГ: Орон байрны хулгайн 6 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
ЦЕГ: Орон байрны хулгайн 6 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.08.11/ орон байрны хулгайн 6 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хаалга эвдэн орж, дунд гарын болон бага гарын мөнгөн аяга тус бүр 1 ширхэг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг,Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс Samsung загварын 55 инчийн зурагт, айргийн хул, домбо алдагдсан хэргүүд бүртгэгдсэн байна.

Иймд гэр, орон байраа эзэнгүй орхихдоо хаалга, цонх, цоож, түгжээгээ сайтар шалгаж, үнэт зүйлээ хамгаалж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.

Хуваалцах