"Цэнхэр алт"-ыг хайрлахад уриалсан форум боллоо
А.Цолмон хүрэлцэн ирж ирээдүйдээ үлдээх “Цэнхэр алт”-ыг хайрлахад нэгдэхийг уриаллаа.
Мэдээллийн алба

Одоогоос 24 жилийн өмнө буюу 1992 онд НҮБ-ын Байгаль Орчин ба Хөгжлийн чуулга уулзалтад оролцогчид "Олон улсын усны өдөр"-ийг тэмдэглэх санаачилга гаргасныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей зөвшөөрч, 1993 оны гуравдугаар сарын 22-ноос эхлэн жил бүрийн энэ өдрийг "Дэлхийн усны өдөр" болгон тэмдэглэдэг болсон түүхтэй билээ.
Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн "Дэлхийн усны өдөр"-ийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд жил бүрийн энэ өдөр цэвэр усны тодорхой нэг асуудлыг хөндөн ярилцдаг уламжлалтай. Энэ жил уг өдрийг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, JCI конгресс салбар байгууллага хамтран “Цэнхэр алт” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд “Усны хомсдол ба хүн амын ус хангамжийн асуудал” сэдэвт нээлттэй форумыг амжилттай зохион байгууллаа. Тус форумд БОНХАЖ-ын сайдын зөвлөх А.Цолмон хүрэлцэн ирж ирээдүйдээ үлдээх “Цэнхэр алт”-ыг хайрлахад нэгдэхийг уриаллаа.


















