Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цэнхэр халим” тоглоомоос сэргийлэхийг анхааруулж байна

Өсвөр насныхны сэтгэлзүйд хүчтэй нөлөөлж амиа хорлоход хүргэдэг “Цэнхэр халим” нэртэй тоглоом цахим сүлжээнд тархаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цэнхэр халим” тоглоомоос сэргийлэхийг анхааруулж байна
“Цэнхэр халим” тоглоомоос сэргийлэхийг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Өсвөр насныхны сэтгэлзүйд хүчтэй нөлөөлж амиа хорлоход хүргэдэг “Цэнхэр халим” нэртэй тоглоом цахим сүлжээнд тархаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. ОХУ-аас гаралтай энэ тоглоомын улмаас 2015 оны арваннэгдүгээр сараас 2016 оны дөрөвдүгээр сарын хооронд 130 өсвөр насны хүүхэд амиа хорложээ. Хүүхдүүдийг амиа хорлоход хүргэсэн найман бүлгэм ажиллуулж байсан 21 настай залууг тус улсын хуулийнхан баривчилж шийтгэжээ.

Уг тоглоом Казахстан, Киргизстан, Молдав, Украин, Аргентин, Их Британи улсад тархаад байгаа аж. Одоогоор манай улсад “Цэнхэр халим” сүлжээ тоглоомоос үүдэн хохирсон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Гэвч гарч болох эрсдэлээс сэргийлж Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ асуудалд анхаарал хандуулж эхэлжээ. Мөн эцэг, эхчүүдийг хүүхэддээ анхаарал тавьж, тоглож байгаа тоглоом, гишүүнчлэлтэй болсон бүлэг, чат зэрэгт нь хяналт тавихыг анхааруулж байна.

Хуваалцах