Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу “захидалд” дарагдаж байв

Дууны хаан гэгддэг Л.Дагвадоржийн гэгээн дурсгалд зориулсан “Дуу дууны сайхныг дуулаач,ТА” нэртэй тоглолт энэ сарын 27-нд UB Паласийн концертын их танхимд болох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу “захидалд” дарагдаж байв
Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу “захидалд” дарагдаж байв. Зураг: МҮОНРТ

Дууны хаан Л.Дагвадоржийн гэгээн дурсгалд зориулсан “Дуу дууны сайхныг дуулаач, ТА” тоглолт энэ сарын 27-нд UB Паласын концертын их танхимд болно. Тоглолтыг “Монгол гүүшийн чуулган” санаачилж, Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гийн ивээн тэтгэлэг, дэмжлэгээр зохион байгуулж байна.

Л.Дагвадорж нь “Үйлсийн сайхан Улаанбаатар” , “Хүж дэлхий амгалан байг”, “Эр хүн”, “Бүүвэйл хорвоо”, “Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу”, “Цэрэг эрийн гэргийн дуу” , “Унаган хайр”, “Саальчин бүсгүй” гэх мэт олон сайхан дууны шүлэг бичсэн билээ.

“Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу” гарахад “Цэргүүдийг уруу татсан, гэр орны нь санагалзуулсан дуу байна” гэж нэг генерал шүүмжилсэн гэдэг. 1979 онд “Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу” гараад удаагүй байхад “Цэрэг эрийн гэргийн дуу” гарчээ. Тухайн үед Монголын радиогийн хүсэлтийн хариу нэвтрүүлгийн хамгийн их захидал авдаг дуу байсан байна.

Хуваалцах