Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цэргийн алба хаагчийн эрх зүйн лавлах” аппликейшнд “Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд” оржээ

“Цэргийн алба хаагчийн эрх зүйн лавлах” аппликейшнд шинэчлэл хийгдэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 29–ний өдрийн 180 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд” орлоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цэргийн алба хаагчийн эрх зүйн лавлах” аппликейшнд “Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд” оржээ
“Цэргийн алба хаагчийн эрх зүйн лавлах” аппликейшнд “Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд” оржээ. Зураг: МҮОНРТ

“Цэргийн алба хаагчийн эрх зүйн лавлах” аппликейшнд шинэчлэл хийгдэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 29–ний өдрийн 180 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд” орлоо.

Тухайн аппликейшнийг Төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад төрийн албаны хууль, дүрэм журам болон батлан хамгаалах салбарын хэмжээнд дагаж мөрддөг цэргийн албаны холбогдолтой хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдийг цахим хэлбэрээр нэгтгэх, батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний цэргийн алба, сахилга зохион байгуулалт, төрийн албан хаагчийн болон офицер, ахлагчийн ёс зүйг дээшлүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсруулжээ.

Өдгөө тус аппликейшнд Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Батлан хамгаалах багц хууль, Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд-2022, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн ёс зүйн дүрэм, Цэргийн албан хаагчийн хувцас өмсөх дүрэм, Цол олгох журам, Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах журам зэрэг эрх зүйн баримтуудыг оруулсан байна.

Хуваалцах