Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Цэргийн бодол” дуу 40 нас хүрчээ

“Хурд” хамтлагийнхны хамгийн том ах буюу Д.Ганболд тэртээх 1978 онд цэрэгт байхдаа үг, аяыг нь зохиож дуу болгон эгшиглүүлсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цэргийн бодол” дуу 40 нас хүрчээ
“Цэргийн бодол” дуу 40 нас хүрчээ. Зураг: МҮОНРТ

Монголын ард түмэнд тэр дундаа эрчүүдэд хит болон эгшиглэсэн алдарт “Цэргийн бодол” дуу энэ жил 40 нас хүрчээ.

“Хурд” хамтлагийнхны хамгийн том ах буюу Д.Ганболд тэртээх 1978 онд цэрэгт байхдаа үг, аяыг нь зохиож дуу болгон эгшиглүүлсэн байна.

Монголын рок попын урлагт 25 жилийн турш сонсогчдыг байлдан дагуулсаар ирсэн "Хурд" хамтлаг, дээрх ойд зориулан хэд хэдэн тоглолт төлөвлөсөн бөгөөд хамгийн эхнийх нь мартын 8-нд "Бүсгүй" тоглолтоо зохион байгуулсан.

Тэгвэл энэ удаагийнх “Цэргийн Бодол” нэртэйгээр энэ сарын 17-нд “Улаанбаатар палас”-т хийхээр болжээ.

Тоглолтонд "Хурд" хамтлагийн үе үеийн шилдэг хит дуунууд эгшиглэх аж.

Хуваалцах