Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн бүртгэл эхэллээ

Энэ жил Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрхзүйн тухай хууль гэсэн хоёр шинэ хуулийг баталсан. Энэхүү шинэ хуулиар 2017 оны цэргийн бүртгэлийг явуулах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн бүртгэл эхэллээ
Цэргийн бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Энэ жил Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрхзүйн тухай хууль гэсэн хоёр шинэ хуулийг баталсан. Энэхүү шинэ хуулиар 2017 оны цэргийн бүртгэлийг явуулах юм.

Цэргийн бүртгэлийг энэ сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулна. Цэргийн тоо бүртгэлийг есөн дүүргийн 152 хороонд зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэлд 18-50 насны монгол улсын эрэгтэйчүүд цэргийн алба хаасан хаагаагүй өөрийн оршин сууж буй хороондоо очиж бүртгэлээ хийлгэх аж. Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.

Цэргийн бүртгэлийг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд өглөө 8:30 цагаас 19:00 цагт, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна.

Цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ:

  • Цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл /дүүргийн/ Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.

  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.

  • Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэлд хийлгэнэ.

  • Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.

Хуваалцах