Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн эмнэлэгийн шинэ байр ашиглалтад ороход бэлэн болжээ

Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн шинэ байрыг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр болох юм.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн эмнэлэгийн шинэ байр ашиглалтад ороход бэлэн болжээ
Цэргийн эмнэлэгийн шинэ байр ашиглалтад ороход бэлэн болжээ. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн шинэ байрыг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр болох юм. 2011 оноос хойш "дуншсан" энэхүү барилгыг цаг хугацааны хувьд 2013 онд ашиглалтад өгөх ёстой байв. Гэвч барилга гүйцэтгэгч талаас хамааралтайгаар хугацаа алдсаар ийнхүү ашиглалтад ороход бэлэн болжээ.

Орчин үеийн шаардлагад нийцсэн эмнэлэгийн шинэ байр 300 гаруй ортой байх бөгөөд нийтдээ 17 тэрбум төгрөгөөр сүндэрлэж байна. Өнгөрсөн оноос эхлэн батлан хамгаалах салбартаа хүлээлттэй байсан хэд, хэдэн байшин барилга ашиглалтад орж байгаагийн нэг нь эмнэлэгийн шинэ байр юм.

Хуваалцах