Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл эхэллээ

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэх ажлыг явуулахад 100 хувь бэлтгэл хангагдсан гэдгийг дүүргийн Цэргийн штабынхан мэдэгдэж байгаа бөгөөд дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл эхэллээ
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 01 сарын 06-20-ны өдрүүдэд зохион байгуулах захирамж гаргасан. Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэх ажлыг явуулахад 100 хувь бэлтгэл хангагдсан гэдгийг дүүргийн Цэргийн штабынхан мэдэгдэж байгаа бөгөөд дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хуваалцах