Цэцэрлэгийн хүүхдүүд гимнастикаар өрсөлдөв
Тэргүүн байрт Баянгол дүүргийн 94-р цэцэрлэг, хоёр, гурав, дөрөвдүгээр байрт Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 85-р цэцэрлэг, 4-р байрт Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг тус тус шалгарлаа.
Мэдээллийн алба

Цэцэрлэгийн хүүхдүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний эвсэл суулгах, СӨБ орчин дахь бие бялдрын сургалт хүмүүжлийг сайжруулах зорилготой уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1973 оноос хойш тасралтгүй 48 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Улаанбаатар хотын аварга шалгаруулах цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн хоёр үе шаттай зохион байгуулагдаж эхний шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд есөн дүүргийн 128 цэцэрлэгийн 3840 хүүхэд, багачууд оролцсон бол нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд есөн дүүргийн 27 цэцэрлэгийн 810 хүүхэд, багачууд ур чадвар, авьяасаа сорин өрсөлдөв.
Тэргүүн байрт Баянгол дүүргийн 94-р цэцэрлэг, хоёр, гурав, дөрөвдүгээр байрт Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 85-р цэцэрлэг, 4-р байрт Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг тус тус шалгарлаа.
Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос цэцэрлэгийн хүүхдүүдийн заавал хийх хөтөлбөрт дасгалыг хоёр жил тутам шинэчлэн боловсруулж, цэцэрлэгийн багш, арга зүйчдэд сургалт явуулан заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх ажлыг тогтмол хийж байгаа гэнэ.


















