Цэцэрлэгийн хүүхдүүд жолооч нарт замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг уриаллаа
Хүүхдүүд дүрэмт хувцас өмсөж, замын цагдаа нарт тусалсан байна. Тодруулбал, ногоон канттай хүрэм өмссөн цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг зогсоож, зам тээврийн аюул ослоос урьдчилан сэргийлэх тухай гарын авлага тараажээ.
Мэдээллийн алба

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цас орж, халтиргаа гулгаа үүсээд байна. Тэгвэл жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, болгоомжтой оролцохыг анхааруулж, Завхан аймгийн Улиастай хотын есдүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүд замын цагдаа нартай хамтран ажиллажээ.
Хүүхдүүд дүрэмт хувцас өмсөж, замын цагдаа нарт тусалсан байна. Тодруулбал, ногоон канттай хүрэм өмссөн цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг зогсоож, зам тээврийн аюул ослоос урьдчилан сэргийлэх тухай гарын авлага тараажээ.
Улиастай хотын есдүгээр цэцэрлэг хүүхдүүдийнхээ замын хөдөлгөөний мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай өрөө гарган тохижуулжээ. Хүүхдүүд энэ өрөөнд замын тэмдэглэгээ, гарц, гэрлэн дохио, замын хөдөлгөөний дүрэм зэргийг илүү тодорхой сурахаас гадна цагдаа, зорчигч болж тоглонгоо замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадал, соёлд суралцдаг байна.


















