Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэгийн цахим бүртгэлд өчигдөр нийт 39,736 хүүхэд бүртгүүлжээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэгийн цахим бүртгэлд өчигдөр нийт 39,736 хүүхэд бүртгүүлжээ
Цэцэрлэгийн цахим бүртгэлд өчигдөр нийт 39,736 хүүхэд бүртгүүлжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна.

2026 оны 8 дугаар сарын 10-ны 17:30 цагийн байдлаар 1-р шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736 хүүхдийн хүсэлт илгээж бүртгүүлжээ.

Үүнээс:

  • 2 настай – 9,484

  • 3 настай – 10,102

  • 4 настай – 9,975

  • настай – 10,175

“Орон нутагт хаягтай” ангилалд орон нутгаас нийслэл рүү шилжилт хөдөлгөөн хийлгэх хүсэлт илгээсэн хүүхдүүдийн мэдээлэл багтсан болно.

2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал

  • 2 настай – 27,832

  • 3 настай – 31,303

  • 4 настай – 32,002

  • 5 настай – 35,690 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх

  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх

  • Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.

Хуваалцах