Цэцэрлэгтээ амьсгал хураасан охинд шинжилгээ хийжээ
Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байсан гурван настай охин цэцэрлэг дээрээ амиа алдсан хэрэг өнгөрөгч сарын 23-нд гарсан билээ.
Мэдээллийн алба

Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байсан гурван настай охин цэцэрлэг дээрээ амиа алдсан хэрэг өнгөрөгч сарын 23-нд гарсан билээ.
Охин өдрийн унтлагынхаа цагаар унтахаар хэвтээд сэрээгүй байдаг. Учир битүүлгээр амиа алдсан охиндоо аав, ээж нь шинжилгээ хийлгэхийг зөвшөөрснөөр Шүүхийн шинжилгээний хүрээлэнд задлан шинжилгээ хийгджээ. Шинжилгээгээр охиныг үхэлд хүргэсэн зүйл илрээгүй байна. Тиймээс дахин эд, эсийн шинжилгээ авч архаг хууч өвчин болоод удамшлын ямар нэгэн өвчтэй байсан эсэхийг нь тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Охины гэр бүлийнхний ярьснаар охины хүмүүждэг ангид 60 хүүхэд суралцдаг байсан бөгөөд нэг ангид хэт олон хүүхэд байсан нь охиныг агаарын дутагдалд оруулсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа гэнэ. Энэ талаар цагдаагийн байгууллага “Ямар нэгэн агаар дутагдсан болоод гадны ямар нэгэн нөлөө байхгүй” гэх тайлбарыг өгсөн юм.


















