Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Цэцийн дүгнэлт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэв

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 48 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцийн дүгнэлт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэв
Цэцийн дүгнэлт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэв. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 48 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны үеэр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай, мөн Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай тогтоолын төслөөс мэдээлэл муутай байгаа тул судлах шаардлагатай гэдэг шалтгаанаар “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Харин Чуулганы хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуулийн холбогдох хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нь өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн байна гэлээ. МАН-аас Үндсэн хуулийн цэцэд “Үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлдүүлэх тухай хууль”-ийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн гомдол гаргасны дагуу өчигдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль”-ийн зарим заалт үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн байна гэж үзсэн. Цэцийн энэ шийдвэр 8 хувийн орон сууцны зээлийн хүүг огцом өсгөх, цаашлаад төрөөс хэрэгжлүүлж буй 8 хувийн хүүтэй орон сууцны зээл зогсох нөхцөл байдлыг үүсгээд байна. Нэг үгээр хэлбэл, өмч хууль эрх зүйн орчны баталгаагүй болж, банк иргэдийн өмчид итгэх итгэлгүй болж байгаа юм. Ер нь бол “Үндсэн хуулийн цэц” дээр МАН-аас гомдол гаргасан цагаас эхлэн арилжааны банкууд орон сууцны найман хувийн зээл олгохоо түр зогсоогоод байсан юм. Үүнээс үүдэн зээл авах гэсэн иргэдийн урт дараалал банкууд дээр үүсээд байгаа. Иймд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкны удирдлагууд шуурхай хуралдаан зарласан байна.

Хуваалцах