Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэвэр усыг тоолуургүйгээр ашигласан зөрчил илрүүллээ

МХЕГ-ын даргын баталсан 01/69 тоот удирдамжийн дагуу уул уурхай, ашигт малтмал, байгалийн нөөц олборлолт, хүн амын унд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтын гүний усыг их хэмжээгээр олборлон ашиглаж буй уул уурхайн 23 аж ахуйн нэгж, 9 баяжуулах үйлдвэрийг хамруулан, цэвэр ус олборлон ашиглаж буй аж

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэвэр усыг тоолуургүйгээр ашигласан зөрчил илрүүллээ
Цэвэр усыг тоолуургүйгээр ашигласан зөрчил илрүүллээ. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын даргын баталсан 01/69 тоот удирдамжийн дагуу уул уурхай, ашигт малтмал, байгалийн нөөц олборлолт, хүн амын унд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтын гүний усыг их хэмжээгээр олборлон ашиглаж буй уул уурхайн 23 аж ахуйн нэгж, 9 баяжуулах үйлдвэрийг хамруулан, цэвэр ус олборлон ашиглаж буй аж ахуйн нэгжүүдийн ус олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл, баримт бичгийг хянан үзэх, усны хэрэглээг бүрэн тоолууржуулсан эсэх, төлбөр тооцоог гүйцэтгэж буй хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад хамруулж хэмжлийн нэгдмэл байдлыг хангасан эсэх, усны тоолуурын хэмжилзүйн үзүүлэлт, суурилуулалт, чанар байдал нь холбогдох стандартад нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийж ажиллалаа.

Шалгалтаар уул уурхайн аж ахуйн нэгжийн 46 гүний худаг, худгийн шугамд суурилуулсан 35ш тоолуурыг хамруулсан ба шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж нь өөрийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа цэвэр усны хэрэглээг бүрэн тоолууржуулаагүй, цэвэр усыг тоолуургүйгээр ашигласан, суурилуулсан тоолуур нь техникийн болон ашиглалтын шаардлага хангахгүй, байгууллагын дотоодын хяналт хангалтгүй зөрчил илэрсэн 4 аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ тооцож, зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага хүргүүлэн, биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Хуваалцах