Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Циркчин Б.Баттулга “Супер авьяастан” шоуны эхний шалгаруулалтанд тэнцжээ

Тэрбээр зургаан метр урт, 60 кг хүнд гуалин модыг нуруу, цээжин дээгүүрээ чөлөөтэй дүүгүүрдэн эргүүлж, гар оролцуулахгүйгээр толгой дээрээ эргүүлж, дээш шидэн тосч авах зэргээр эрсдэл дагуулсан үзүүлбэр нь түүнийг дараагийн шатанд тэнцүүлсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Циркчин Б.Баттулга “Супер авьяастан” шоуны эхний шалгаруулалтанд тэнцжээ
Циркчин Б.Баттулга “Супер авьяастан” шоуны эхний шалгаруулалтанд тэнцжээ. Зураг: МҮОНРТ

Германы RTL ТВ-ийн “Супер авьяастан” шалгаруулах шоу нэвтрүүлгийн энэ жилийн анхны дугаарт циркчин Б.Баттулга амжилттай оролцож, үзэгч олныг жинхэнэ дуу алдуулан гайхшруулав.

Тэрбээр зургаан метр урт, 60 кг хүнд гуалин модыг нуруу, цээжин дээгүүрээ чөлөөтэй дүүгүүрдэн эргүүлж, гар оролцуулахгүйгээр толгой дээрээ эргүүлж, дээш шидэн тосч авах зэргээр эрсдэл дагуулсан үзүүлбэр нь түүнийг дараагийн шатанд тэнцүүлсэн байна.

Циркчин Б.Баттулга өмнө нь “Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлэгт хоёрдугаар шатны шилдэг 80 үзүүлбэрт шалгарч энэхүү үзүүлбэрээ үзүүлснээр “Ноён хүчтэн” хэмээн алдаршиж байсан билээ.

Тэрбээр АНУ-ын Чикаго хотод суурьшиж, “MSA” циркт багшилдаг. Мөн Чикаго хот дахь циркүүдтэй урт болон богино хугацааны гэрээ байгуулж үзүүлбэрээ үзүүлдэг гэсэн. 2009-2013 онд АНУ-ын “Ringling Bros and Barnum & Bailye” циркийн Blue, Red, Golden гэсэн гурван шоуг АНУ-ын 40 мужийн 120 гаруй хотоор явахдаа нийт 4-5 сая үзэгчид тоглолтоо сонирхуулсан аж.

Хуваалцах