Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цогтой үнс, хог, тамхины ишээ унтрааж хогийн саванд хийхийг анхааруулж байна

Иргэдийг эрүүл, аюулгүй, цэвэр орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, Баянгол дүүргийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ил задгай хог хаягдлыг багасгах зорилгоор зориулалтын бус хогийн

НБ
Нийслэлийн Баянгол дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цогтой үнс, хог, тамхины ишээ унтрааж хогийн саванд хийхийг анхааруулж байна
Цогтой үнс, хог, тамхины ишээ унтрааж хогийн саванд хийхийг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Иргэдийг эрүүл, аюулгүй, цэвэр орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, Баянгол дүүргийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ил задгай хог хаягдлыг багасгах зорилгоор зориулалтын бус хогийн бункерүүдийг халж шинээр хог хаягдлын зориулалтын 37 ширхэг цэгийг дүүргийн хэмжээнд шинэчлэн байршуулсан. Энэ ажлыг үргэлжлүүлэн 40 байршилд нэмж байршуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Иргэдийн санаатай болон санаандгүй үйлдлээс шалтгаалан эдгээр хог хаягдлын зориулалтын цэгүүд шатах тохиолдол сардаа хэд хэдэн удаа гардаг. Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-ын тохижилт үйлчилгээний ажилчид тухай бүрт нь өнгө үзэмжийг сэргээн ажилладаг.

Иргэд та бүхэн бид бүхний ажлыг хүндэтгэн үзэж цогтой үнс, хог хаягдал, тамхины ишээ унтрааж сайтар шалгасны дараа хогийн саванд хийн “Хоггүй дүүрэг Цэмцгэр Баянгол”-ын төлөө хамтран ажиллахыг хүсье. Эрүүл орчин иргэд та бидний хамтын ажиллагааны үр дүн байх болно.

IMG_1640
IMG_1637
DSCF1017
Хуваалцах