Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цогтцэций суманд баригдсан ус хангамж, ариутгах татуургын системийн нээлт боллоо

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдсан ус хангамж, ариутгах татуургын системийг хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цогтцэций суманд баригдсан ус хангамж, ариутгах татуургын системийн нээлт боллоо
Цогтцэций суманд баригдсан ус хангамж, ариутгах татуургын системийн нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдсан ус хангамж, ариутгах татуургын системийг хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Роберт Орр, Мухаммед Сами Саид, Энтони Бэйкэр, тэргүүтэй Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийн гишүүд болон орон нутгийн удирдлагууд, GO204 төслийн нэгжийн захирал Б.Оюун, төслийн гүйцэтгэгч “Монинжбар” ХХК-ийн захирал Б.Баярсайхан нар оролцож, цаашид Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслийн талаар ярилцсан юм. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, Монголын Засгийн газрын хөрөнгөөр Цогтцэций суманд энэхүү төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж 15 сая, Монгол Улсын Засгийн газраас 6.9 сая нийт 21.9 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар уг төслийг хэрэгжүүлсэн байна.

Уг төсөл нь цаашид өргөн цар хүрээг хамрах бөгөөд уул уурхайн үйл ажиллагаа төвлөрсөн стратегийн чухал ач холбогдол бүхий төв суурин газрууд болох Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Цоргтцэций, Гурвантэс болон, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдыг хамрах аж.

Төсөл хэрэгжсэнээр эхний ээлжинд Цогтцэций сумын төсвийн байгууллагууд цэвэр, бохир усны системид холбогдож байгаа юм байна.

Тус сумын Ерөнхий боловсролын дунд сургууль цэвэр бохир усны холболтоо хийж дууссан бөгөөд сурагчид “хотын сургууль” шиг болж байгаад маш их баяртай байна гэж байлаа.

Хуваалцах