Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Цоллооч засуулуудын уралдаан”-д 98 хүн бүртгүүлжээ

Уралдааны эхний шатны шалгаруулалт энэ сарын 19-нд, хоёрдугаар шатны шалгаруулалт 21-нд зохион байгуулагдах сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны үеэр Монгол бөхийн өргөөнд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цоллооч засуулуудын уралдаан”-д 98 хүн бүртгүүлжээ
“Цоллооч засуулуудын уралдаан”-д 98 хүн бүртгүүлжээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбооноос нийслэл болон орон нутагт ажиллаж амьдарч байгаа засуул, дуучин, уран бүтээлчдийн дунд “Цоллооч засуулуудын уралдаан” зарласан билээ. Уг уралдаанд нийт 98 хүн бүртгүүлжээ.

Уралдааны эхний шатны шалгаруулалт энэ сарын 19-нд, хоёрдугаар шатны шалгаруулалт 21-нд зохион байгуулагдах сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны үеэр Монгол бөхийн өргөөнд болно.

Тэргүүн байр: Өргөмжлөл, 1000000 төгрөг

Дэд байр: Өргөмжлөл, 800000 төгрөг

Гутгаар байр: Өргөмжлөл, 600000 төгрөг

Дөтгөөр байр: Өргөмжлөл, 500000 төгрөг

Тавдугаар байр: Өргөмжлөл, 400000 төгрөг

Зургадугаар байр: Өргөмжлөл, 300000 төгрөг

Хуваалцах