“ЦСКА Москва” 2:1 “Бенфика”
“А” хэсгийн “ЦСКА Москва”, “Бенфика” клубууд нээлтийн тойрогт учраа таарж, энэ тоглолт Португалийн нийслэл Лиссабон хотын “Да Луш” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Мэдээллийн алба

ЕХХ-ны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний “А” хэсгийн “ЦСКА Москва”, “Бенфика” клубууд нээлтийн тойрогт учраа таарж, энэ тоглолт Португалийн нийслэл Лиссабон хотын “Да Луш” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тоглолтын эхний гоолыг талбайн эзэн баг, Португалийн “Бүргэдүүд” хочит “Бенфика” клубээс оруулсан байна. Энэ удаад Швейцарь хагас хамгаалагч Харис Сеферович (50‘ Андрия Живковичийн дамжуулалтаар) гоолын салхийг хагалжээ.
Тоглолтын 2-р үед ОХУ-ын Армийн төв клуб, Москва хотын “ЦСКА” багаас Бразил довтлогч Витиньо (63‘ торгуулийн цохилтоос), Тимур Жамалетдинов (71‘ Виктор Васинийн дамжуулалтаар) нар гоолыг оруулсанаар хэсгийн хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь хожиж, бүтэн 3 оноогоо авчээ. “ЦСКА Москва” одоогоор “Манчестер Юнайтед”-тай адил 3 оноотой “Аваргуудын лиг”-ийн “В” хэсгийн 2-р байрт бичгдэж байна.


















